本文
Шилжин нүүх, хаягийн бүртгэл
Оршин суух хаягийн бүртгэлд бүртгүүлэх тухай
Японд хот дотроо нүүсэн ч өөр хот руу шилжин нүүсэн ч оршин суух хаягаа заавал бүртгүүлдэг. Оршин суух хаягийн бүртгэл нь оршин суугчийн харьяалал, түүний эрх зүй, үүргийг баталгаажуулах чухал үүрэгтэй юм. Оршин суух хаяг өөрчлөгдөх бүрд бүртгүүлнэ. Хотын захиргааны Иргэний бүртгэлийн тасаг эсвэл Эбэоцүгийн салбарт хандаж өргөдөл гаргана уу.
Мөн 2012 оны 7-р сарын 9-нөөс хойш гадаадын оршин суугч Япон улсын иргэдтэй адил шинээр шилжин ирэх, харьяа хот дотроо шилжин нүүх, өөр хот, улс руу шилжин явах үедээ ч гэсэн хотын захиргаанд мэдэгдэж бүртгүүлдэг болсон. Шинээр шилжин ирэх, хот дотроо шилжин нүүх үед мөн өрхийн тэргүүн нь гадаадын иргэн өрхөд гадаад улсын иргэн шинээр нэмж бүртгүүлэхээр бол өрхийн тэргүүнтэй уг иргэн нь ямар хамааралтайг баталсан бичиг баримт (харьяа улсын засгийн газрын агентлагаас олгосон төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, түүний япон орчуулга эсвэл япон улсын хот, дүүрэг, тосгоны захиргаанаас олгосон гэрлэлтийн баталгаа зэрэг хүлээн авсан бичиг баримт), оршин суух зөвшөөрлийн үнэмлэх, байнгын оршин суугчийн гэрчилгээ (эсвэл гадаад иргэдийн бүртгэлийн гэрчилгээ), паспортыг хамт авчирч бүртгүүлнэ үү.
Мөн хаягийн бүртгэлд бүртгүүлэх хугацаа хэтэрч, амьдран суудаггүй, хуурамч хаяг бүртгүүлсэн бол торгууль, шийтгэл оноодог.
Төрөл | Өргөдөл өгөх хугацаа | Өргөдөл гаргах хүн | Бүртгэлд хэрэгтэй бичиг баримт |
---|---|---|---|
Шинээр шилжин ирэх | Шилжин ирсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор |
|
|
Өөр хот, муж руу шилжин явах | Шилжин явахаар төлөвлөсөн өдрөөсөө 14 хоногийн өмнө шилжин явсан тухай бичиг баримт гаргуулж авхуулна. |
|
|
Харьяа хот дотроо шилжин нүүх | Хот дотроо шилжин нүүснээс хойш 14 хоногийн дотор |
|
|
Өрхийн тэргүүн өөрчлөгдөх, өрх тусгаарлах, өрх нийлэх өргөдөл | Өөрчлөгдсөн үедээ |
|
|
Гадаад улс руу шилжин явах | Өмнөх өдөр хүртэл(1-ээс дээш жил шилжин явахаар бол) |
|
|
2005 оны 10-р сарын 1-ээс шилжин ирэх, хаяг өөрчлөгдөх, шилжин явах зэрэг оршин суугчийн хаягийн бүртгэлийн өргөдлийг заавал тухайн иргэн гаргадаг болсон.
Тухайн иргэнийг батлах аргачлал
My number card (хувийн дугаарын үнэмлэх), цээж зураг бүхий оршин суух зөвшөөрлийн хуудас, гадаад паспорт, жолооны үнэмлэх, холбогдох байгууллагуудаас олгосон үнэмлэх, гэрчилгээ, зэрэг олгосон бичиг баримт, оршин суух зөвшөөрлийн үнэмлэх, тусгай ба байнгийн оршин суугчийн зөвшөөрлийн үнэмлэх зэргээс аль нэгийг үзүүлнэ.
Дээрх бичиг баримтыг үзүүлэх боломжгүй бол эрүүл мэндийн даатгалын үнэмлэх, бусад нийгмийн даатгал, тэтгэврийн гэрчилгээ, хадгаламжийн дэвтэр, ажлын үнэмлэх зэргээс хоёроос дээш бичиг баримтыг үзүүлэх шаардлагатай.
Мөн ямар ч бичиг баримт үзүүлсэн ч хэрэгтэй гэж үзсэн тохиолдолд аман асуулт асууж нягтлах тохиолдол байдаг.
Хувийн дугаарын үнэмлэх ашиглаж онлайнаар шилжин явах, нүүх бүртгэлээ хийхээр бол доорх холбоосыг ашиглаж харна уу.
Mynaportal (хувийн дугаарын портал)-аар шилжин явах, нүүх бүртгэлээ хийх тухай (зөвхөн япон хэлээр)
Оршин суух хаяг, өрхийн тодорхойлолтын хуулбар хэрэгтэй болсон үед
Жүминхёо “Оршин суух хаяг, өрхийн тодорхойлолт”-ний хуулбарыг олгох тухай
Хотын захиргааны Иргэний бүртгэлийн тасаг, Эбэоцүгийн салбараас олгож байна.
※2012 оны 7-р сарын 9-ний өдрөөс гадаадын оршин суугч иргэн ч гэсэн Япон улсын иргэдтэй адил оршин суух хаяг, өрхийн тодорхойлолтыг гаргуулж авах боломжтой болсон.
Шуудангаар нэхэмжлэх үед
Нэхэмжлэлдээ дараах 1-8 хүртэлхийг тэмдэглэж, холбогдох хураамж (шуудангийн тогтмол үнэ бүхий чек, жич: марк боломжгүй), тухайн иргэнийг баталсан бичиг баримтын хуулбар, марк наасан хариу илгээх дугтуй (илгээх хаяг, нэхэмжлэгчийн овог нэрийг бичсэн) зэргийн хамт нэг дугтуйнд хийж Иргэний бүртгэлийн тасгаас нэхэмжилнэ үү.
- Хаяг
- Овог нэр
- Өрхийн гишүүдийн бүх нэрс эсвэл зарим нэгэн нэрс
- Үндсэн бүртгэл, хамаарал бүхий этгээдийн тэмдэглэл хэрэгтэй эсэх (гадаадын иргэдийн хувьд улсын харьяалал, орон нутгийн болон оршин суух зөвшөөрлийн зэрэглэл зэргийн тэмдэглэл хэрэгтэй эсэх)
- Нийт хэвлэх хувь тоо
- Ашиглах зорилго
- Нэхэмжилсэн хүний овог нэр, тамга (бүртгэлтэй тамга)
- Хариу илгээх хаяг (үндсэндээ одоо бүртгэлтэй хаяг), холбогдох утасны дугаар
※ Хариу илгээх хаяг нь нэхэмжлэгчийн нягтлах бичиг баримтад үндэслэсэн оршин суух бүртгэл бүхий хаяг байхыг анхаарна уу.
※ Оршин суух хаяг, өрхийн тодорхойлолт хүсэх өргөдлийг эндээс татаж авч болно.
Бусад хүний оршин суух хаяг, өрхийн тодорхойлолтын хуулбарыг нэхэмжлэх тохиолдолд
Хувийн мэдээллийг хамгаалах үүднээс ашиглах тодорхой зорилго, тухайн нэхэмжлэгчтэй ямар холбоо хамааралтайг нотолсон, нэхэмжлэлийн агуулгыг хянах боломжтой бичиг баримтыг хавсаргах шаардлагатай. Үл хамаарах зорилгоор ашиглах гэж нэхэмжилж байгаа бол гаргаж өгөх боломжгүй.
Оршин суух хаягийн бүртгэлтэй холбоотой гэрчилгээний хураамжийн төлбөр
Гэрчилгээний төрөл | Агуулга | Хураамжийн дүн |
---|---|---|
Оршин суух хаяг, өрхийн тодорхойлолт (бүгд) | Оршин суух хаягийн бүртгэлд тэмдэглэсэн ам бүлийн бүх гишүүдийн мэдээллийг агуулсан. | 1 хувь 350 иен |
Оршин суух хаяг, өрхийн тодорхойлолт (хэсэгчилсэн) | Оршин суух хаягийн бүртгэлд тэмдэглэсэн ам бүлийн зарим нэгэн хүний мэдээллийг агуулсан. | 1 хувь 350 иен |
Оршин суух хаягийн хасалт хийсэн тухай тодорхойлолт (бүгд) | Хасалт хийсэн оршин суух хаягийн тодорхойлтод ам бүлийн бүх гишүүдийн мэдээлэл агуулсан. | 1 хувь 350 иен |
Оршин суух хаягийн хасалт хийсэн тухай тодорхойлолт (хэсэгчилсэн)Оршин суух хаягийн хасалт хийсэн тухай тодорхойлолт (хэсэгчилсэн) | Хасалт хийсэн оршин суух хаягийн тодорхойлолтод зарим нэгэн хүний мэдээлэл агуулсан. | 1 хувь 350 иен |
Гэр бүл үүссэн цагаас хойших өрхийн тодорхойлт | Өрхийн бүх хаягийн өөрчлөлтүүдийг тэмдэглэсэн тодорхойлолт (зөвхөн Такикава хотод бүртгэлтэй хүн) | 1 хувь 350 иен |
Оршин суух хаягийн тодорхойлолт | Зөвхөн оршин суугаа хаягийг тэмдэглэсэн тодорхойлолт | 1 хувь 350 иен |