本文
Такикава нь авто зам болон төмөр замаар хялбархан зорчих боломжтой хот юм. Улсын 12, 38, 451 дугаарын замууд болон Хоккайдо тээврийн хурдны зам нь бүгд Такикаваг дайрч өнгөрдөг.
Төмөр замаар (JR) Такикава нь Саппоро, Шинэ Читосэ нисэх онгоцны буудал, Асахикава хоттой холбогдсон байдаг.Такикава нь Хоккайдогийн ихэнх төв газруудаас хялбархан зорчих боломжтой байрлалд оршдогоороо давуу талтай.
ТАКИКАВА ХОТОД ЗОЧЛООРОЙ!
Галт тэргээр (JR Hokkaido):
Саппоро хотоос ойролцоогоор 50 минут (Буухиа галт тэрэг)
Шинэ Читосэ нисэх онгоцны буудлаас ойролцоогоор 100 минут (Буухиа галт тэргээр Саппоро хотоор дамжин ирнэ)
Асахикава хотоос ойролцоогоор 35 минут (Буухиа галт тэрэг)
Асахикава нисэх онгоцны буудлаас ойролцоогоо 80 минут (Автобус болон Буухиа галт тэрэг)
Автобусаар:
Саппоро хотоос ойролцоогоор 100 минут
Машинаар:
Саппоро хотоос ойролцоогоор 60 минут
Читосэ хотоос ойролцоогоор 90 минут
Асахикава хотоос ойролцоогоор 40 минут
*Хоккайдо хурдны замыг ашиглан явсан тохиолдолд дээрх хугацаанд зорчих боломжтой.
Онгоцоор:
Токиогоос Шинэ Читосэ нисэх онгоцны буудал хүртэл ойролцоогоор 80 минут
Токиогоос Асахикава нисэх онгоцны буудал хүртэл ойролцоогоор 95 минут
* Нисэх онгоцны буудлаас Такикава руу зорчихдоо дээр дурдсан нэмэлт маршрутыг хараарай.