ページの先頭です。 メニューを飛ばして本文へ
現在地 トップページ > 国際交流 > ХАЛУУН РАШААН

本文

ХАЛУУН РАШААН

ページID:0002235 更新日:2023年11月27日更新 印刷ページ表示

Takikawa+Canola+Flowers(Nanohana)

Такикава нь Хоккайдогийн төвийн бүс нутаг болох Сорачигийн төвд байрладаг ба энэхүү бүс нутаг нь халуун рашаанаараа алдартай. Такикавад зочилвол байгалийн халуун рашаанд орж алжаал ядаргаагаа тайлаарай.
Такикавагийн халуун рашаан нь натрийн хлорид, устөрөгчийн карбонатын найрлага өндөр гэдгээрээ онцлогтой ба арьсан дээрх хуримтлагдсан өөх тос, бохирдлыг задалж, цагааруулан урсган арилгадаг байна. Ингэснээр арьс булбарай зөөлөн торгомсог болдог ажээ. Дотроо ууран болон хуурай саун, чулуун саун, спа, цахилгаан спа зэрэг олон төрлийн спатай.
Түүнчлэн гадаанаа халуун рашаантай тул цэлмэг тэнгэр, байгалийг тольдонгоо алжаал ядаргаагаа тайлахыг урьж байна.

About the Canola Flowers
※Халуун рашаанаас гадна хоноглох байрны түрээс, аялал зугаалгын майхан болон бусад аялахад шаардагдах зүйлсийн түрээс, үсчин, бүтэн биеийн бариа, амрах өрөө, массажны сандал, халуун хоол, зөөлөн зайрмаг зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой. 

Хаяг:
Такикава хот, ниши такикава
Ажиллах цагийн хуваарь: 8:00-22:00
Утас:0125-26-2000