ページの先頭です。 メニューを飛ばして本文へ
現在地 トップページ > 国際交流 > ТАКИКАВА ХОТЫН АЛДАРТ “РАПС” ЦЭЦГИЙН БАЯР

本文

ТАКИКАВА ХОТЫН АЛДАРТ “РАПС” ЦЭЦГИЙН БАЯР

ページID:0002234 更新日:2023年11月27日更新 印刷ページ表示

Takikawa Canola Flowers(Nanohana)

Такикава хот нь анх 1989 оноос рапс цэцгийг тариалж эхэлсэн ба өдийг хүртэлх хугацаанд тасралтгүй хамгийн том хэмжээний өргөн уудам газар нутгийг хамруулан тариалж ирснээрээ Япондоо тэргүүлдэг.

Жил бүрийн 5-р сарын дунд үеэс 6-р сарын эхэн үе хүртэлх хугацаанд үзэсгэлэнт рапс цэцэг дэлгэрч уулын орой болон хөндийг нилэнхийд нь шараар бүрхэж үзэсгэлэнгээ гайхуулна. Энэхүү сэтгэл татам шар өнгийн цэцгийг үзэж сонирхохоор гадна дотны олон жуулчид айлчлан ирдэг.

Хот даяараа баярлан цэнгэдэг Такикава хотын томоохон арга хэмжээ болон уламжлагдан ирсэн “Рапс цэцгийн баяр”-аар цэцгийн сайхныг улам ойроос тольдон харуулахаар тариалангийн талбайн дунд жуулчдад зориулан өндөрлөг тавцан байрлуулдаг. Түүнчлэн рапс цэцгээс гаргаж авсан тосыг ашиглан хийсэн олон төрлийн онцгой бүтээгдэхүүний амталгаат худалдаа, тайз засан тоглолт хийх зэргээр зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Арга хэмжээний үеэр Такикава дахь бүх цэцгийн талбайг тойрон үзэх боломжтой “Нано хана автобус” болон такси үйлчилгээг тусгайлан гаргадаг ба тус баяр нь “Хоккайдогийн сэтгэл хөдөлгөм 100 газар”-т албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Такикавагийн үзэсгэлэнт рапс цэцгийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Takikawa Nanohana Festival Homepage (English)<外部リンク>

Рапс цэцгийн үр болон тосыг ашиглан хийсэн онцгой бүтээгдэхүүний танилцуулга

Canola Specialty ProductsТакикава хотын рапс цэцгийн талбайгаас хураасан цэцэгнээс гаргаж авсан тосны найрлагатай олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба хүнсний зориулалтаар тариалсан цэцгийн навчийг ч мөн худалдаалдаг. Рапс цэцгийн тариалалтын зорилго  нь жуулчдад үзүүлэх бус тос гаргаж авах зориулалтын сортоор голчлон тариалдаг ба “Юкивари набана” гэх нэршлээрээ алдартай хүнсний ногооны зориулалтын сортоор тариалдаг талбай ч байдаг. Иймд тариаланчид маань сэтгэлээ шингээн тариалдаг учир тариалангийн талбайд дураараа орохгүй байх зэрэг дүрэм журмыг мөрдөж рапс цэцгийн талбайг үзэж сонирхоорой.

Рапс цэцгийг ижил талбайд жил дарааллан тарьдаггүй ба хөрсөө амраан өнжиж тариалдаг тул жил бүр өөр өөр байгальд ургасан үзэсгэлэнт рапс цэцгийг үзэх боломжтойгоороо онцлогтой.

“Рапс цэцгийн баяр”-ын түүх

History of the Takikawa Nanohana FestivalТакикава хот нь анх 1989 оноос рапс цэцгийг тариалж эхэлсэн ба 2000 онд тариалалтын талбайг томосгон илүү өргөн уудам нутагт тариалахаар болсон ажээ. Тухайн үед тариалангийн талбайг томосгосонтой уялдуулан аялал жуулчлалын шугамаар хөгжүүлэх боломжийн талаар санаа гарч, Рапс цэцгийн тариаланчдын нийгэмлэгээр дэмжигдсэнээр анхны баяраа “Анхдугаар Рапс цэцгийн фестиваль-Марука” гэсэн нэртэйгээр 2000 онд нэг өдрийн өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж байжээ. Анхны баяраар айлчлан ирсэн жуулчдын тоо 1300 орчим байв. Түүнээс хойш жил ирэх тусам арга хэмжээний цар хүрээ томорч 2011 оноос эхлэн “Рапс цэцгийн 7 хоног” хэмээн өргөжүүлэн тэмдэглэсээр жил бүр 100,000-аас дээш жуулчид айлчлан ирдэг Такикава хотын нүүр царай болон танигдсан том арга хэмжээ болоод байгаа юм.